“Data Engineer” танхимын сургалт
“DATA ENGINEER” ТАНХИМЫН СУРГАЛТ – Мэргэжлийн Data Engineer бэлтгэх танхимын эрчимжүүлсэн сургалт. Орчин үеийн байгууллагуудын хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг болох...
Тухай
Багш
“DATA ENGINEER” ТАНХИМЫН СУРГАЛТ – Мэргэжлийн Data Engineer бэлтгэх танхимын эрчимжүүлсэн сургалт.
Орчин үеийн байгууллагуудын хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг болох Data Engineer ур чадваруудыг эзэмшиж, өгөгдлийн дэд бүтэц, дата pipeline хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн болоорой.
Хөтөлбөрт хамрагдсанаар юу сурах вэ?
- Data Engineering үндэс:
Data Engineering-ийн үүрэг, дата экосистем, өгөгдлийн урсгал (data flow), дата архитектурын үндсэн ойлголтууд. - SQL/NoSQL ба Өгөгдлийн сан:
Өгөгдлийн сантай ажиллах, SQL query бичих, JOIN, Subquery, Window function ашиглан өгөгдлийг боловсруулах, дата warehouse ойлголт. - Python программчлал:
Python ашиглан өгөгдөл боловсруулах, файл боловсруулах (CSV, JSON), Pandas ашиглан өгөгдөл цэвэрлэх, боловсруулах. - ETL / ELT:
Extract – Transform – Load архитектур, өгөгдөл цуглуулах, боловсруулах pipeline хөгжүүлэх. - Cloud Data Engineering (AWS):
Cloud орчин дахь өгөгдлийн архитектур, Data Warehouse, Data Lake ойлголт, cloud storage ашиглах. - Data Pipeline Engineering:
Өгөгдлийн pipeline зохион байгуулах, workflow автоматжуулалт, Git болон GitHub ашиглан version control хийх. - BI Integration:
Data warehouse-аас BI системүүдтэй холбох, Tableau ашиглан өгөгдлийг бизнесийн анализад бэлтгэх. - AI үндэс, хэрэглээ:
AI болон автоматжуулалт Data Engineering-д хэрхэн ашиглагддаг талаар ойлголт авч, data pipeline болон analytics системтэй интеграц хийх. - Capstone төсөл:
End-to-End Data Engineering төсөл хийж, өгөгдөл цуглуулах, боловсруулах, pipeline хөгжүүлэх, BI integration хийх бодит практик туршлага олж авна.
Хөтөлбөрийн онцлох давуу талууд
- Танхимын сургалт
Та мэргэжлийн багш нарын зөвлөгөө, зааврын дагуу танхимаар суралцаж, бодит ур чадвар эзэмшинэ. - Практикт суурилсан
Онол 20%, Практик 80% зарчмаар бодит өгөгдөл дээр pipeline хөгжүүлж сурах болно. - Ажлын бодит кейсүүд
Компанийн өгөгдлийн pipeline болон дата архитектурын бодит жишээнүүд дээр ажиллана. - Capstone төсөл
Portfolio-д оруулах End-to-End Data Engineering төсөл хийж гүйцэтгэнэ. - Сертификат
“Data Engineer” танхимын сургалтын Сертификат Англи, Монгол хэл дээр дагалдана.
Хэнд зориулсан бэ?
- Дата Аналистууд
Data Engineering ур чадвараа нэмэгдүүлж, өгөгдлийн pipeline хөгжүүлэхийг хүссэн хүмүүс. - Программистууд
Backend developer болон программистууд Data Engineer чиглэлд хөгжихийг хүссэн хүмүүс. - IT мэргэжилтнүүд
Cloud болон өгөгдлийн архитектур дээр ажиллахыг хүссэн мэргэжилтнүүд. - Оюутнууд
IT, Data, Computer Science чиглэлээр суралцаж буй оюутнууд болон шинэ төгсөгчид.
Хичээллэх хуваарь:
- Лхагва гараг бүр: 2026 оны 4-р сарын 15-нд эхэлнэ.
- Үргэлжлэх хугацаа: 2 сар.
- Хичээллэх хуваарь: 18:30-21:30 цаг.
- Сургалт онол 20%, практик 80% зарчмаар явагдах ба бодит өгөгдөл дээр асуудал шийдвэрлэх, шинэ технологиудыг сууриар нь сонирхолтой байдлаар сурах, багийн ажил, мэргэжил карьерийн түвшинд амжилттай ажиллах зөвлөгөө гэх мэт олон боломжууд таныг хүлээж байна.
- Долоо хоног бүр хичээлтэй холбоотой гэрийн даалгавар, дасгалууд хийх ба нэмэлтээр Capstone төсөл хийж сурсан зүйлээ баталгаажуулна.
Сургалтын төлбөр:
- Үндсэн төлбөр: ₮4,400,000 (НӨАТ орсон) – 4 хуваан төлөх боломжтой.
- Урьдчилгаа ₮1,100,000 төгрөгийг “Дата Аналитикс” ХХК-ийн данс руу шилжүүлж суудлаа баталгаажуулна уу.
- Хаан банк IBAN: MN58 0005 00 5115094336, Дата Аналитикс, Гүйлгээний утга: Овог нэр, утсаа бичих. Байгууллага бол байгууллагын нэр, регистрээ бичнэ үү.
Байршил
- Сургалт орох байршил: Парк Плэйс Оффис, 5 давхар, 504 тоот, СБД, 1-р хороо, УБ хот.

Багшийн тухай
Data School нь өгөгдөл, хиймэл оюун ухааны академи бөгөөд практикт суурилсан цогц хөтөлбөрүүдийг бэлтгэн хүргэж байна. Бид хамгийн эрэлттэй технологи, мэргэжлийн ур чадваруудыг бүх түвшний хүмүүст хялбараар сурах боломжийг олгохоор хичээнгүйлэн ажиллаж байна.
Үнэлгээ
4,400,000₮
Танхимын сургалт
Анги дүүргэлт: 10 хүн
Багийн ажил
Практик ур чадвар
Сертификат
0%
Санал болгох
Орчин үеийн вэб хөгжүүлэлтийн үндэс суурийг эхнээс нь! Энэхүү цахим номноос та вэб сайт бүтээхэд шаардлагатай гурван гол технологийг бодит жишээ, дасгал ажлууд болон энгийн тайлбарын хамт суралцана.
Үнэгүй
Энэхүү Machine Learning Capstone Project нь машин сургалтын онолыг бодит дата дээр хэрэгжүүлж, асуудал шийдэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Суралцагчид бодит өгөгдөл дээр ажиллан, өгөгдөл бэлтгэхээс эхлэн загвар боловсруулж, дүгнэлт хийх...
99,000₮49,500₮
Энэ сургалт нь Unsupervised Learning (Чиглүүлэггүй машин сургалт)-ын үндсэн ойлголт болон түгээмэл алгоритмуудыг практик жишээгээр заана. Өгөгдөлд шошго байхгүй үед далд хэв шинж, бүтэц, тодорхой бүлгүүдийг илрүүлэх, олон хэмжээст өгөгдлийг...
49,000₮24,500₮
Энэ сургалт нь Supervised Machine Learning (Хяналттай машин сургалт)-ын үндсэн арга, алгоритмууд болон практик хэрэгжилтийг цогцоор нь эзэмшүүлэх зорилготой. Сургалт нь өгөгдлөө зөв бэлтгэхээс эхлээд загвар сонгох, сургалт явуулах, үнэлгээ...
99,000₮49,500₮
4,400,000₮