Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн аяллын хоёр дахь том хөлөг онгоц өнөөдөр аврах завийг суллах туршилт хийлээ

Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн аяллын хоёр дахь том хөлөг онгоц өнөөдөр аврах завийг суллах туршилт хийлээ

Хятадын Үндэсний Усан Хөлөг Үйлдвэрлэлийн Корпораци (CSSC)-ийн мэдээлснээр, дотооддоо үйлдвэрлэсэн аяллын хоёр дахь том хөлөг онгоц болох "Аида Хуачэн" өнөөдөр (3-р сарын 17) аврах завийг суллах туршилтад оруулж, 3-р сарын 20-нд албан ёсоор зогсоолоос гарах бэлтгэлээ базааж байна. Аврах завийг суллах туршилт нь голчлон аврах завийг аяллын хөлөг онгоцноос амжилттай суллах боломжтой эсэхийг шалгаж, дараа нь аврах завины эргүүлээр дамжуулан гүйцэтгэл нь стандартад нийцэх эсэхийг шалгадаг. Аяллын том хөлөг онгоц нь ихэнх цагаа далайд өнгөрөөдөг тул яаралтай тусламжийн цогц систем зайлшгүй шаардлагатай. Аврах завийг суллах, эргүүл хийх зэрэг туршилтууд нь онцгой байдлын үед зорчигч болон багийн гишүүдийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэхийг баталгаажуулдаг.
17-Mar-2026
Улс орны эдийн засгийн өсөлтийн тулгуур

Улс орны эдийн засгийн өсөлтийн тулгуур

Энэ жил нь Хятадын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэл юм. Геополитикийн улс төрийн эрсдэл ихсэн, янз бүрийн тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байгаа одоогийн нөхцөл байдалд Хятадын эдийн засаг эхний гараагаа өөдрөгөөр эхлүүллээ. Эдгээр нь юуны өмнө үндсэн байдал тогтвортой буйгаас шалтгаалжээ. Энэ оны эхний хоёр сард томоохон аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг нэмэгдэн, хаврын баярын үеэр хүмүүсийн хэрэглээ тэлж, нийгмийн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны борлуулалт 2.8%, үйлчилгээний хэрэглээ 5.6%-ар нэмэгдэв. Үүний зэрэгцээ дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт 11.4%-ар нэмэгдэн, зам гүүрийн бүтээн байгуулалт эдийн засгийн хөгжлийг дайчилсан төдийгүй хүмүүсийн нааш цааш зорчихыг илүү дөхөм тав тухтай боломжоор хангасан байна. Эдгээр тоо баримтууд нь Хятадын эдийн засгийн суурь бат, зах зээл том байдаг хүчин чадлыг харуулсан юм. Хятадын эдийн засаг тогтвортой байдаг нь дэлхий нийтэд авч хэлбэл олдошгүй тогтвортой хүчин юм. Хятадын эдийн засаг уян хатан, нөөц болом
17-Mar-2026
Шэньжөү-21 сансрын нисгэгчдийн баг задгай сансар дахь хоёр дахь удаагийн үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэлээ

Шэньжөү-21 сансрын нисгэгчдийн баг задгай сансар дахь хоёр дахь удаагийн үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэлээ

Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр, Бээжингийн цагаар гуравдугаар сарын 16-ны 19 цаг 35 минутад, 7 цаг үргэлжилсэн сансрын нисэгчдийн задгай сансар дахь ажиллагааны үеэр Жан Лү,Ү Фэй, Жан Хунжан нар нягт хамтран ажиллаж, сансрын станцын механик гар болон эх газрын судалгааны ажилтнуудын дэмжлэгтэйгээр сансрын бичил хэлтэрхийгээс хамгаалах олон давхар хамгаалалтын төхөөрөмжийг суурилуулах зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэлээ. Задгай сансарт ажилласан сансрын нисгэгч Жан Лү,Ү Фэй нар сансрын бүхээгтээ амжилттай буцан орсон байна. Сансрын нисэгч Жан Лү 6 дахь удаагаа задгай сансарт ажиллаж байгаа юм. Шэньжөү-21 сансрын нисгэгчдийн баг задгай сансар дахь хоёр дахь удаагийн үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэлээ.
16-Mar-2026
Өвөр Монголын ногоон эрчим хүч үр өгөөжөө өгч байна

Өвөр Монголын ногоон эрчим хүч үр өгөөжөө өгч байна

Хөвчийн элс, Шилийнгол нутагт ногоон хөгжил, ногоон эрчим хүчний хувьсгал өрнөж байна. Өмнө нь элсэнд хуичгдсан цөл одоо нарны хавтангаар дүүрч, Бээжин, Тяньжинь, Хэбэй муж болон Хөх мөрний гурван хавцлын бүсэд эдгээр ногоон эрчим хүчийг тасралтгүй нийлүүлж байна. Ордос хотын Далад хошуунд Өвөр Монголын эрчим хүчний группийн нарны эрчим хүчний нэгдсэн төсөл жилд 850 сая кВт.ц гаруй цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй, 1.02 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулж, "элсний нүүдлийг хянах, нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах" зорилтыг давхар биелүүлж байна. Шилийнголд сая кВт-ын хүчин чадалтай салхины цахилгаан станцыг эрчим хүчний хуримтлалын системтэй төгс хосолж, салхины эрчим хүчийг илүү тогтвортой, найдвартай болгож байна. Өвөр Монголын эрчим хүчний группийн Ашиглалт, засварын техникч Жан Гүөдүн "Арван жилийн өмнө тал дээр энд тэнд ганц хоёр салхин сэнс харагддаг байсан бол одоо салхи, нар, эрчим хүчний хуримтлалын нэгдсэн станцууд талыг бүрхдэг болсон" гэж с
16-Mar-2026
МЭДЭЭ
Видео